“АРАНЖИН ПЛАС” ХХК нь зэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, эсгий гутлын үйлдвэрлэл, худалдаа чиглэлээр 2018 онд үүсгэн байгуулагдан, үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын урд цэгт байрлах Өмнөговь аймагт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Манай компани зэс хүзүүвч, зэстэй арьсан улавч, зэс бугуйвч, зэс бөгж, зэстэй нурууны бүс, зэстэй өвдгөвч зэргийг үйлдвэрлэхээс гадна эсгий гутал үйлдвэрлэж байна. Тус компани нь монгол улсдаа анх удаа “Зэс хүзүүвчний эрүүл мэндийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа”-г Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль. Биоанагаахын сургуулийн Физиологийн тэнхимийн Дэд профессор, АУ-ны доктор Б.Баасанжаргал багшаар удирдуулсан эрүүл мэндийн судалгааны баг, Сонгдо эмнэлэгтэй хамтран хийсэн. Мөн бүтээгдэхүүнүүдээ оюуны өмчид бүртгүүлсэн ба судалгааны ажлын тайлангаа бүртгүүлсэн болно. Судалгааны үр дүнг товчхон дурдвал:
- Судалгаанд хамрагдагсдын бие бялдрын зарим үзүүлэлтээс зэс хүзүүвч зүүж хэрэглэснээс 8 сарын дараа хүзүүний тойрог багасаж, хүзүүний өндөр статистик ач холбогдол бүхий нэмэгдсэн байна. Зэс хүзүүвчийг тодорхой хугацаагаар тогтмол зүүх нь илүү ач холбогдолтой байна. Үүнд: хүзүүний хөшингө буюу хуян хөөрөлт, толгойн өвдөлтийн зовиур багассан, артерийн даралт буурах хандлагатай байна.
- Зэс хүзүүвчийг зүүж хэрэглэхэд бие махбодод үзүүлэх сөрөг нөлөөлөл илэрсэнгүй. Лабораторийн шинжилгээнд бодисын солилцооны зарим үзүүлэлт эрдсийн шинжилгээнд статистик ач холбогдол бүхий өөрчлөлт ажиглагдсангүй.
- Хүзүүний соронзон резонанс томографын шинжилгээнд 8 сарын турш зэс хүзүүвчийг тогтмол тодорхой цагуудад зүүж хэрэглэсэн хүмүүст хүзүүний нугалмын бүтцийн өөрчлөлтөд сөргөөр нөлөөлөх өөрчлөлт гараагүй бөгөөд зэс хүзүүвчний өндрийг 1см-ээр нэмэгдүүлэн зүүсэн хүмүүст хүзүүний нугалмын жийрэгний цүлхийлт багассан статистик ач холбогдол бүхий үзүүлэлт гарсан байна.
Зэсний ач холбогдол
Монголын уламжлалт анагаах ухаанд зэсийг байгалийн антибиотик хэмээн нэрийдэж урт удаан хугацаанд хэрэглэж байсан түүхтэй. Зэс нь нянгийн эсрэг тэсвэртэй ба бактерийг устгадаг. Эрүүл мэндийн талаасаа хүний биеийн бодисын солилцоо, цусны эргэлтийг сайжруулах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжин, хуян шар усыг тараах, үе мөчний өвчлөл, эрдэс давсны солилцоог идэвхжүүлж, нойргүйдлийг багасган, төв мэдрэлийн системийг сайжруулан цусан дахь инсулины үйлчилгээ, цагаан эсийн үйл ажиллагааг дээшлүүлдгээс гадна цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Ясны сийрэгжилт, үе мөчний өвчлөлд чухал нөлөө үзүүлдэг.
Leila Henry
Maecenas at blandit leo. Morbi eget leo et justo sagittis maximus. Aliquam maximus rhoncus risus et dignissim
Leila Henry
Maecenas at blandit leo. Morbi eget leo et justo sagittis maximus. Aliquam maximus rhoncus risus et dignissim