Монголын уламжлалт анагаах ухаанд зэсийг байгалийн антибиотик хэмээн нэрийдэж урт удаан хугацаанд хэрэглэж байсан түүхтэй. Зэс нь нянгийн эсрэг тэсвэртэй ба бактерийг устгадаг. Эрүүл мэндийн талаасаа хүний биеийн бодисын солилцоо, цусны эргэлтийг сайжруулах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжин, хуян шар усыг тараах, үе мөчний өвчлөл, эрдэс давсны солилцоог идэвхжүүлж, нойргүйдлийг багасган, төв мэдрэлийн системийг сайжруулан цусан дахь инсулины үйлчилгээ, цагаан эсийн үйл ажиллагааг дээшлүүлдгээс гадна цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Ясны сийрэгжилт, үе мөчний өвчлөлд чухал нөлөө үзүүлдэг.